
Нарнаас хамгаалах тос бүр адилхан биш гэдгийг та мэдэх үү?
Зун цаг ирж, нарны тусгал хурцадсаар байна. Гэхдээ таны сонгосон тос таны арьсны төрөлд үнэхээр тохирч байна уу? Нарны тосыг дотор нь Физик болон Химийн гэж 2 ангилдаг бөгөөд тэдгээрийн ажиллах зарчим нь огт өөр байдаг.
1. (Physical) Физик Нарны Тос
Энэ төрлийн тос нь арьсны гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсгэж, нарны гэрлийг ойлгох замаар хамгаалдаг. Нарны хэт ягаан туяаг арьсанд шингээдэггүй учраас химийн төрлийн нарны тосыг бодвол арьсыг цочроох, харшлах нь хамаагүй бага байдаг. Тиймээс ч хүүхдийн нарны тос физик бүтэцтэй байдаг бүтэцтэй байдаг.
-Найрлага: Zinc oxide, Titanium dioxide.
-Давуу тал: Арьсыг цочроох, харшлах нь бага, эмзэг арьс, хүүхдэд тохиромжтой, түрхэнгүүт шууд үйлчилж эхэлдэг, тослогжилтыг тэнцвэржүүлдэг.
-Сөрөг тал: Бага зэрэг цайрч харагддаг, түрхэц хүнд мэт мэдрэгдэх талтай.
2. (Chemical) Химийн Нарны Тос
Химийн нарны тос бол нарны хэт ягаан туяаг арьсанд эхлээд шингээснийхээ дараа урвалд оруулж дулааны энерги болгон хувиргах зүй тогтлоор арьсыг хамгаалдаг. Арьсан дээр тодорхой хэмжээний урвал явагдаж байгаа учраас эмзэг арьстай хүмүүст цочрол өгч харшлах магадлалтай. Мөн урвалд орох явцдаа арьсны температурыг халаадаг тул энэ нь сэвх нөсөө толботой арьсанд муугаар нөлөөлж улам тодруулах аюултай.
-Найрлага: – Ethylhexyl methoxycinnamate, Ethylhexyl salicylate, oxybenzone, Butyl methoxydibenzoylmethane, Octinoxate.
-Давуу тал: Бүтэц хөнгөн, амархан шингэдэг, цагаан туяа үүсгэдэггүй, крем пудрын доор түрхэхэд тохиромжтой.
-Сөрөг тал: Түрхээд 15-20 минутын дараа үйлчилж эхэлдэг, арьс цочроох магадлалтай.
3. (Hybrid) Хайбрид Нарны Тос
Физик болон химийн найрлагыг хослуулсан, хоёр төрлийн давуу талыг өөртөө агуулсан орчин үеийн тоснууд юм.
-Найрлага: Zinc Oxide эсвэл Titanium Dioxide. Tinosorb S, Tinosorb M (эдгээр нь өөрсдөө Hybrid шинж чанартай шинэ үеийн шүүлтүүрүүд юм), эсвэл бусад органик шүүлтүүрүүд
-Давуу тал: Зөвхөн химийн шүүлтүүртэй тосыг бодвол наранд тэсвэртэй, удаан хугацаанд хамгаалалтаа барих чадвартай. Физик нарны тос шиг хэт зузаан, цагаан туяа үлдээхгүй. Химийн нарны тосноос илүү хөнгөн бүтэцтэй байх нь элбэг.химийн тостой харьцуулахад арьсыг цочроох магадлал бага байдаг
-Сөрөг тал: Физик болон химийн шүүлтүүрүүдийг хослуулсан байдаг тул найрлага дахь химийн элементүүд нь хэт мэдрэмтгий арьстай хүмүүст харшил өгөх эсвэл цочроох магадлалтай. Хэдийгээр бүтэц нь хөнгөн болсон ч найрлага дахь зарим эрдэст болон химийн нэгдлүүд нь тослог арьстай хүмүүст нүх сүв бөглөх, батга гарах шалтгаан болж магадгүй.
Нарны тос сонгоход танд ямар нэгэн эргэлзээ төрж байна уу? Арьсны тань онцлогт яг аль нь хамгийн сайн тохирохыг мэдэхгүй байгаа бол Hi Pharmacy эмийн сангийн мэргэжлийн эм зүйч нараас зөвлөгөө аваарай.