Эм бол хүүхдийн амттан биш

Эмийг хүүхдээс хол хадгалах

Хүүхдийн сониуч зан хязгааргүй, үүнтэй зэрэгцээ бидний анхаарал ч бас хязгааргүй байх хэрэгтэй. Эм бол амттан биш, эм бол эмчилгээ. Эмийг хүүхдээс хол хадгалах шаардлагатай: хүүхэд хүрэхээргүй, зөв газар хадгалах нь эрүүл мэндийг хамгаалах чухал алхмуудын нэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

🚨Та гэрийн эмийн сангаа хүүхдийн гар хүрэхээргүй, нүднээс далд газарт байрлуулаарай. Томоогүй тэд маань дэндүү сониуч шүү дээ.

🚨Хүүхдийн сонирхол татах чихэр, жигнэмгийн саванд эмээ бүү хадгалаарай. Өөдөсхөн үрс маань амттан гэж андуураад идчихэж магад.

🚨Хүүхдэд эм өгөхдөө хэзээ ч гоё, амттай гэж хэлж болохгүй. Балчирхан тэд маань эм бүрийг амттай гэж ойлгочихно.

🚨Та эмээ хүүхдийнхээ дэргэд аль болох уухгүй байхыг хичээгээрэй. Хайртай тэд минь харсан бүхнээ дуурайдаг шүү дээ.

Тэд аюулыг мэдэхгүй, харин та мэднэ. Өнөөдөр эмийн сангаа цэгцлээрэй! Эмийг хүүхдээс хол хадгалах нь эцэг, эх бидний үүрэг.

About the Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may also like these