Франчайзд нэгдэх

Эмийн сан ийм байж болдог

“Hi Pharmacy” франчайз сүлжээ нь Азийн эмийн сангийн салбарт инновац шингэсэн үйлчилгээний шинэ жишгийг тогтоох чин хүсэлтэй Монгол залуусын оюуны бүтээл юм. Бид хэрэглэгчийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, эм зүйчийн ёс зүйг чандлан сахиж, итгэл хүлээсэн найдвартай үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажилладаг.

Эм бол энгийн бараа биш, хариуцлага юм. Тиймээс эм зүйчтэйгээ тухтай сууж ярилцах, дэлгэрэнгүй зөвлөгөө авах нь цаг хугацаа шаарддаг. Hi Pharmacy нь үйлчлүүлэгч бүрдээ зориулан яарч сандрахгүйгээр, тав тухтай орчинд мэргэжлийн зөвлөгөө авах нөхцөлийг бүрдүүлснээрээ бусдаас онцгойрдог.

Ж. Баясгалан

Бизнес хөгжлийн менежер

Hi Pharmacy франчайз сүлжээнд нэгдсэнээр та дараах онцгой боломжуудыг өөрийн болгоно:

М хөтөлбөр

Манай клиник эм зүйчид таны эмчилгээний явцад дүгнэлт хийж, эмийн тун, хэрэглээг нарийвчлан хянаж, танд хамгийн тохиромжтой шийдлийг санал болгох цогц үйлчилгээ үзүүлдэг.

Маркетингийн Нэгдсэн Бодлого, Төвлөрсөн Дэмжлэг

“Hi Pharmacy” брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх маркетингийн кампанит ажил, сурталчилгааны ажлуудыг байнга зохион байгуулж байна. 

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн систем

4000 гаруй нэр төрлийн эм бараа, бүтээгдэхүүнийг эм зүйн стандартад нийцсэн хадгалалт, тээвэрлэлтээр ханган хүргэдэг.

Бизнесээ шууд эхлүүлэх Бэлэн Шийдэл

Үйл ажиллагаагаа саадгүй эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, програм хангамж, менежментийн Turnkey цогц шийдлийг санал болгож байна.

Эмийн сангийн зориулалттай ПОС

Эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаа, жор бүртгэл, кассын гүйлгээнд тусгайлан зориулагдсан дэвшилтэт систем.

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр

Эм зүйчдийг мэргэшүүлэх тусгайлсан сургалт, карьер төлөвлөлтийн системээр хангаж, салбарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэнэ.