Бүгдэд нээлттэй
эмийн сан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй

Бид хүн бүр эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй гэдэгт итгэдэг. Тиймээс бид "Түгээмэл Хөгжил" ТББ-тай хамтран ажиллаж, мэргэжлийн консалтинг үйлчилгээ авсны үндсэн дээр дотоод тохижилт болон өдөр тутмын үйлчилгээний стандартаа бүрэн шинэчиллээ.

Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлын үнэлгээгээр 91%-ийн өндөр үнэлгээ авч, батламж талархал гардан авлаа. Таны биеийн онцлогоос үл хамааран манай үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно.

Ээж нарт ээлтэй

Гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцдаг эзэгтэй таны цаг зав, тав тухыг бид эрхэмлэдэг. Эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүүхдээ тэврэх, тэргээ өргөх, хуурайлах газар хайх зэрэг асуудалд санаа зовох хэрэггүй боллоо. Бид танд зориулж:

✔️Хүүхдийн тэрэгтэй ээжүүдэд зориулсан стандарт налуу зам.

✔️Бяцхан үрээ аюулгүй, тухтай орчинд хуурайлах, арчлах тусгай булан.

✔️Хүүхэдтэйгээ түр амсхийх, дарааллаа хүлээхэд зориулагдсан таатай орчныг бүрдүүллээ.

Ахмад настанд ээлтэй

Эмийн сангаар үйлчлүүлж буй ахмад настнуудад яарч сандрахгүйгээр, тухтай зөвлөгөө авах боломж чухал байдаг. Тиймээс бид элгэмсэг сэтгэлээр хандаж, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн.

✔️Тухлан сууж зөвлөгөө авах боломж: Эмийн заавар, тун хэмжээг тухтай сандал дээр тухлан сууж, эм зүйчтэйгээ яаралгүй ярилцан лавлах боломжтой.

✔️Чин сэтгэлийн зөвлөгөө: Манай эм зүйчид таны эрүүл мэндийн түүхийг анхааралтай сонсож, Мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлах, эелдэг найрсаг тайлбарлах болно.

 

Тэжээвэр амьтны булан

Улаанбаатар хотод хайртай амьтантайгаа хамт дэлгүүр, үйлчилгээгээр орох боломж хязгаарлагдмал байдаг. Харин Hi Pharmacy-д таны дөрвөн хөлт найзаа гадна үлдэх шаардлагагүй.

Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг бүрэн мэдэрч, тэжээвэр амьтнаа аюулгүй үлдээх тусгай хэсэг (Pet Station)-ийг шийдэж өгсөн. Та эм, хэрэгцээт зүйлсээ сонгох зуураа амьтандаа санаа зовохгүй, тайван үйлчлүүлэх боломжтой.

Өөрт үйлчлэх булан

Бид танд зөвхөн эм борлуулах бус, өөрийнхөө эрүүл мэндэд хяналт тавихад тань туслахыг зорьдог. Та Hi Pharmacy-ийн Улаанбаатар хот дахь бүх салбараар зочлон дараах үйлчилгээг ямар ч үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой:

  • Эрүүл мэндийн хяналт: Цусны даралтаа хэмжүүлж, Биеийн жингийн индекс (БЖИ)-ээ тодорхойлуулан мэргэжлийн зөвлөгөө аваарай.

  • Эмээ шууд уух боломж: Танд эмээ уух ус хайх хэрэгцээ гарахгүй. Бид цэвэршүүлсэн усаар үнэгүй үйлчилнэ.

Мэргэжлийн эм зүйч нарын зөвлөгөө

Эм зүйн салбар хором бүрд шинэчлэгдэж байдаг. Тиймээс бид эм зүйчдээ тогтмол чадвар дээшлүүлэх сургалтад хамруулж, бодит кэйс (case study) дээр дүн шинжилгээ хийн хөгжүүлдэг.

Манай эм зүйчид таны эрүүл мэндийн асуудлыг зөвхөн шинжлэх ухааны үүднээс дүгнээд зогсохгүй, хүнлэг, мэдрэмжтэй харилцааг эрхэмлэн, танд хамгийн үр дүнтэй, эрсдэлгүй эмийн эмчилгээний шийдлийг санал болгох болно.