“Hi Pharmacy” эмийн сангийн хамт олон нь Дэлхийн эм зүйчдийн өдөр -ийг тохиолдуулан “Оюунлаг эм зүйч” шалгаруулах арга хэмжээгээ 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд эм зүйн мэргэжилтний мэдлэг, ур чадвараараа хамт олноо манлайлан 2025 оны “Оюунлаг эм зүйч”-ээр шалгарсан Салбар эмийн сангийн эрхлэгч А.Альмира танд халуун баяр хүргэе!
Мөн дараах нэр бүхий эм зүйн мэргэжилтнүүд МЭЗБН “Эм” холбоо, ЭМЯ, ЗГ-ийн шагналаар тус тус шагнагдлаа. Үүнд:
Салбар эмийн сангийн эрхлэгч А.Альмира, ЭХНТ хариуцсан менежер Ж.Пүрэвжав нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр;
Жор баригч Г.Уранцэцэг Эрүүл мэндийн яамны жуух бичгээр;
Салбар эмийн сангийн эрхлэгч Х.Баясал, Чанарын менежер Б.Мөнхзаяа, Борлуулалтын менежер Ц.Номин-Эрдэнэ нар “Эм үйлдвэрлэл, хангамжийн тэргүүний ажилтан” тэмдгээр;
“Hi Pharmacy” эмийн сангийн хамт олондоо баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!